Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолын хавсралтаар “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ыг баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 4925 дугаарт бүртгэгдсэн болно. Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын 6.1.8-д “Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд ашиглах, нутаг дэвсгэрийн нэгжийг илэрхийлэх эсвэл онцлох нэршил бүхий домэйн нэрийн жагсаалт /цаашид “Домэйн нэрийн нөөц” гэх/-ыг үүсгэх;” гэж заасны “Монгол Улсын Домэйн нэрийн нөөцийн жагсаалт”-ыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 11 дүгээр хуралдаанд тэмдэглэлийн хавсралт ёсоор үүсгэн батлахаар тогтсон. Та бүртгүүлэхийг хүссэн домэйн нэрийг Монгол Улсын Домэйн нэрийн нөөцийн жагсаалтад багтсан эсэхийг доорх хайлтын системээс хайх боломжтой. Хэрэв домэйн нэрийн нөөцөд бүртгэлгүй тохиолдолд домэйн нэр бүртгэгч байгууллагад хандаж бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой.