
Дэлхий даяар тархсан интернэт сүлжээ, серверийн домэйн нэрийн бүртгэл, рүүт серверийн үйл ажиллагаа, домэйн нэрийн системийн аюулгүй байдал, домэйн нэрийн өмчлөлтэй холбоотой маргаан зэргийг Олон улсын интернэтийн цахим нэр, тоон хаягжилтын корпорац (ICANN) хариуцдаг бөгөөд аливаа улс орны домэйн нэрийн дотоод дахь зохицуулалтыг тухайн улсын засгийн газар, зохицуулах байгууллага хариуцан ажилладаг. Монгол Улсын хувьд хуульд заасны дагуу домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.