
Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын 6.1.7-д "Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд ашиглах, нутаг дэвсгэрийн нэгжийг илэрхийлэх эсвэл онцлох нэршил бүхий домэйн нэрийн нөөцийн жагсаалт /цаашид “Домэйн нэрийн нөөц” гэх/-ыг үүсгэх” гэж заасны дагуу “Монгол Улсын Домэйн нэрийн нөөцийн жагсаалт”-ыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 11 дүгээр хуралдаанд тэмдэглэлийн хавсралт ёсоор үүсгэн баталсан. Та бүртгүүлэхийг хүссэн домэйн нэрийг Монгол Улсын Домэйн нэрийн нөөцийн жагсаалтад багтсан эсэхийг тус хайлтын системээс хайх боломжтой.