header-logo.svg

Домэйн нэр бүртгэгч байгууллагууд

Датaком ХХК нь Монгол Улсын MN өргөтгөлтэй домэйн нэрийг бүртгэх үйл ажиллагааг хариуцахаар Олон улсын интернэтийн цахим нэр, тоон хаягжилтын корпорац (ICANN)-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн МэйжикНэт ХХК, Айтүүлс ХК, Мобинет ХХК, Грийн Софт ХХК, Виртуал Ворлд ХХК нь Монгол Улсад домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээг эрхлэхээр Датaком ХХК-тай гэрээ байгуулсан. Аливаа иргэн, хуулийн этгээд нь Датаком ХХК, түүний гэрээт бүртгэгч байгууллагуудад хандан домэйн нэр бүртгүүлэх болон вэбсайт хөгжүүлэх, вэб байршуулах, цахим шуудан үүсгэх зэрэг бусад үйлчилгээг авах боломжтой.

Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын 4.4, 1 дүгээр хавсралтад тус тус заасны дагуу Монгол Улсын төрийн байгууллага нь GOV.MN өргөтгөлтэй домэйн нэрийг эзэмших хүсэлтийг “Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам”-ын хоёрдугаар зүйлд заасны дагуу “Үндэсний дата төв” УТҮГ-т, Монгол Улсын боловсрол, сургалтын байгууллага нь EDU.MN өргөтгөлтэй домэйн нэрийг эзэмших хүсэлтийг “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-т гаргана.

# Домэйн нэр бүртгэгч байгууллага Сайт Имэйл Утас
1 Датаком https://datacom.mn/ support@datacom.mn 7000-0505
2 Айтүүлс https://itools.mn/ info@itools.mn 7575-5585
3 Виртуал ворлд https://virtual.mn/ info@virtual.mn 7818-8080
4 Грийнсофт https://greensoft.mn/ info@greensoft.mn 7710-1251
5 Мэйжикнэт https://magicnet.mn/ info@magicnet.mn 7533-2061
6 Мобинет https://mobinet.mn/ info@mobinet.mn 7595-2288
7 Боловсролын мэдээллийн технологийн төв https://itc.edu.mn/ info@edu.mn 7577-2727
8 Үндэсний дата төв https://datacenter.gov.mn/ info@datacenter.gov.mn 7018-0092