header-logo.svg

Бүртгэлийн гэрчилгээ

Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын 6.1.8-д “Гэрээт бүртгэгчид бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгах, цуцлах, түдгэлзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих” гэж тус заасны дагуу домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээ эрхлэгчид Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ.

Заавар, зөвлөгөө авах:

Та бүртгэлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ асууж, тодруулах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтэнтэй дараах утсаар холбогдох, эсвэл биеэр уулзан зөвлөгөө авах боломжтой. (Метро бизнес төв А-блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033, Утас:304258)

 Хүсэлт хүлээлгэн өгөх:

Хүсэлт гаргагч нь “MN болон МОН өргөтгөлтэй домэйн нэр бүртгэгчийн бүртгэлийн маягт”-ыг бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлнэ. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 30.2-д заасан 20,000 төгрөгийг тус хорооны Голомт банкны 1165009467 тоот дансанд тушааж, баримтыг хүсэлтэд хавсаргасан байна.

Хүсэлтийг шийдвэрлэх:

Бүртгэлийн гэрчилгээ олгох шийдвэр гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэх болно.