
Аливаа иргэн, хуулийн этгээд нь домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой өргөдөл, гомдол гаргах боломжтой бөгөөд тус хороо нь Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг. Гомдол гаргагч нь шалтгаан, нөхцөлийг агуулсан өргөдөл, холбогдох баримт, материал, дээрх журмын 2 дугаар хавсралт дахь маягтыг бөглөж иргэний хувьд иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлнэ.
Маягтыг ЭНД дарж татаж авах боломжтой.